Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барьсны улмаас явган зорчигч мөргөж амийг нь хохироожээ.
Тодруулбал, өчигдөр буюу зургадугаар сарын 12-ны өдрийн 13:00 цагийн орчимд СХД-ийн VII дугаар хороо, 67-р сургуулийн урд зам дээр Кантер маркийн автомашинтай иргэн Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 40 орчим насны явган зорчигчийг мөргөж амийг нь хохироосон хэрэг гарчээ. Мөрдлөгийн явцад иргэн “Б”-ын согтолтын зэрэг Др:0.28 хувьтай гарсан байна.
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож явган зорчигчийн аминд хүрчээ
| Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож явган зорчигчийн аминд хүрчээ |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |