Бурхан багш эхээс мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг олсон өдөр болох зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг ирэх мягмар гарагт тохиож байна. Буддын шашинтнууд олноор амьдардаг улс орнуудад уг өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгон амрахаас гадна өөр олон улсад янз бүрийн хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улсад 1990 оноос хойш тэмдэглэх болсон ба 2020 оноос бүх нийтийн амралтын өдөр болгосон.
Тэгвэл энэ жил зуны тэргүүн сар давхцаж байгаа тул ирэх долоо хоногийн мягмар гариг буюу зургадугаар сарын 14-ны өдөр бүх нийтээр амрах аж.
| Ирэх мягмар гаригт бүх нийтээр амарна |
|