• Өнөөдөр 2025-05-20

Б. ШҮҮДЭРЦЭЦЭГ: Эмнэлгийн төлбөрт төлсөн мөнгөө нэхэмжлэхэд гурван хүүхэдтэй хохирч үлдсэн бүсгүйд ямар хэцүү байгаа бол

2022-06-10,   1821

   Зохиолч Б.Шүүдэрцэцэг өөрийн цахим хуудастаа Э.Энхбат агсны эхнэр Б.Нандинцэцэгийн талаар ийн бичжээ.
 
   Тэрбээр “Хань ижлээ сэхээх гэж найман сар гадаадад сахиж, эх орондоо ирээд үүрд алдсан. Эмнэлгийн төлбөрт төлсөн мөнгөө нэхэмжилхэд шуналт ихтэй гэж чичлэгдэж, гурван хүүхэдтэй хохирч үлдсэн бүсгүйд ямар хэцүү байгаа бол. Солонгосын өндөр зэрэглэлийн эмнэлгийн сэхээнд өвчтөнийг найман сар хэвтүүлсний төлбөр хэд гарах вэ. Энгийн өрөө нь зөвхөн хэвтэх төлбөр өдрийн 200000-300000 вон байдаг аж. Үүнийг өдрөөр нь үржүүлэхэд их хэмжээний төлбөр гарна. БНСУ-ыг зориход онгоцны тасалбар, визний төлбөр, энэ гэр бүл  ажил бизнесээ зогсоосноос үүдэн олох байсан орлого, хайртай дотны хүнээ үхлүүт болсноос, сахиж байхдаа амссан сэтгэл санааны хохирол, талийгчийн амьд мэнд байсан бол гэр бүлээ авч явахын төлөө зүтгэх байсан ирээдүй, үр хүүхэд дотныхны үүрдийн уй гашууг бол бүр хэн ч ярихгүй зөвхөн хохирогчийг буруутгах нь ямар аймшигтай агаад зүрх сэтгэлгүй юм бэ” гэв.
 

Б. ШҮҮДЭРЦЭЦЭГ: Эмнэлгийн төлбөрт төлсөн мөнгөө нэхэмжлэхэд гурван хүүхэдтэй хохирч үлдсэн бүсгүйд ямар хэцүү байгаа бол
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188