Сэтгүүлч, зураглаачийн бие халдсан цагдаа нарын зүй бус үйлдлийг эсэргүүцэж, сэтгүүлчид мэдээлэл хийлээ.
Энэ үеэр сэтгүүлч Ч.Лодойсамбуу “Аль ч орны сэтгүүлч, цагдаа хоёр адилхан эрх эдэлснээр хууль, нийгэмд шударга ёс тогтдог. Хэрэв хэвлэл мэдээлэл нь эрхээ эдэлж чадахаа боливол цаашид ямар ч эрх үлдэхгүй. Онцгой эрхтэй, онцгой үүрэгтэй олон улсад зөвшөөрөгдсөн зарчмын дагуу ажилладаг хэвлэл мэдээллийн байгууллага ажиллаж чадахгүйд хүрэх юм бол цаашид ямар ч иргэд, хувь хүн, албан байгууллага энэ улсад байх эрх, эрх чөлөө бүгд хумигдана. Хууль зүйн сайд Х.Нямбаатар цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд оролцох эрх байхгүй. Харин нэг эрх байгаа нь Цагдаагийн ерөнхий газрын удирдлагын асуудлыг Засгийн газарт оруулах. Тэгэхээр энэ асуудлыг энэ цагт оруулах хэрэгтэй. Яг энэ даргын, энэ цаг үед сэтгүүлчийг нүднээс далд шүүсэн хэрэг олон удаа давтагдлаа. Өөрөөр хэлбэл, удирдлага зохион байгуулалт л болохгүй байна. Одоо ямар ч бичиг аваад энэ байдал арилахгүй. Бид хэвлэн нийтлэх эрхээ хамгаалж үлдэхгүй бол цаашид энэ улсад эрх, эрх чөлөөний тухай ярих боломжгүй” гэв.
| Ч.ЛОДОЙСАМБУУ: Хэвлэл мэдээллийн байгууллага ажиллаж чадахгүйд хүрэх юм бол энэ улсад ямар ч эрх үлдэхгүй |
|