• Өнөөдөр 2025-05-20

ЦЕГ: Өвөрхангай аймагт 43 настай, эрэгтэй О нь бусдад зодуулж амиа алджээ

2022-06-10,   378

      Цагдаагийн байгууллагад энэ оны зургадугаар сарын 7-ны өдрийн 08:30 цагт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нэгдүгээр багт “Гэртээ хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийг тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад 43 настай, эрэгтэй О нь бусдад зодуулсан байдалтай нас барсан байжээ. 

      Хэргийн мөрөөр мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад тус аймагт оршин суух, 41 настай, эрэгтэй Ш нь хохирогч О-той хамт архидан согтуурч, үл ялих зүйлээс болж түүнтэй маргалдсаны улмаас зодож, амь насыг хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж явуулж байна.
 

ЦЕГ: Өвөрхангай аймагт 43 настай, эрэгтэй О нь бусдад зодуулж амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188