• Өнөөдөр 2025-05-19

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хиймэл нуурт суудлын автомашин живж, хоёр хүн нас баржээ

2022-06-10,   365

   Хиймэл нуурт суудлын автомашин живж, хоёр хүн нас баржээ. Тодруулбал, Увс аймгийн Баруунтуруун сумын Туруун багийн Тугалын-Эрүү гэдэг газарт хиймэл нуурт суудлын автомашин живсэн тухай дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт иржээ.
 
  Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид, 06:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Улмаар мөн өдрийн 10:53 цагт нуурын эргээс 15 м зайд, гурван метрийн гүнээс нэг иргэн, 11:16 цагт нуурын эргээс 12 м зайд, гурван метрийн гүнээс дахин нэг иргэний цогцсыг тус тус олж, гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хиймэл нуурт суудлын автомашин живж, хоёр хүн нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188