• Өнөөдөр 2025-07-04

Н.Түвшинбаярыг нээлттэй хорих ангид 16 жил ял эдлүүлэх шийдвэр гарлаа

2022-06-09,   502

    Эрүүгийн хариуцлагын хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын Хяналтын прокурор Хурц миний танилцуулж байна. Шүүхээс шүүгдэгч Н.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн 2.2.1 мөн хуулийн тусгай ангийн 17.8.1-т зааснаар гэм буруутайд тооцож байна.
 
 
    Улсын яллагчаас 19 жил хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлж, 480 цаг нийтэд тустай ажил эхлүүлэх санал гаргаж байсан бол Улсын шүүхээс шүүгдэгч Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргалаа. Энэ үеэр  хохирогчийн өмгөөлөгч О.Санчирбал “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн хувьд зөв, буруу гэх санаа дэвшүүлэхэд эрт байна. Шүүхийн шийдэх тогтоол бичгээр 15 хоногийн дотор хуулийн хүрээнд гарна. Энэ тогтоол гарсны дараа гомдолтой эсэхийг шийдвэрлэх асуудал яригдана. Гэмт хэргийн улмаас учирч буй хохирол, хор уршгийн талаар олон нийт зөв ойлголттой байх ёстой. Хохирогч найман сарын хугацаанд БНСУ-д эмчилгээ хийлгэсэн. Энэ үеэр шүүгдэгч Н.Түвшинбаяр 2.5 тэрбум орчим төгрөгийн эмчилгээний зардал төлсөн. Гэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандинцэцэгийн дансанд ороогүй. Зөвхөн БНСУ-ын эмнэлгийн дансанд дээрх мөнгө орсон” гэлээ.
 

Н.Түвшинбаярыг нээлттэй хорих ангид 16 жил ял эдлүүлэх шийдвэр гарлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188