Энэ удаагийн фестивалийг “Эрүүл хүн-Архигүй Монгол” уриан дор зохион байгуулах бөгөөд Нийт монгол туургатануудын төлөөлөл болсон 100 гаруй мотоцикл сонирхогчид оролцох юм. “Талын салхи” наадмын зохион байгуулагчид хэвлэлийн хурал хийж мэдээлэл өглөө.
Мотоциклийн үзэсгэлэн, үзүүлэх тоглолт, худалдаа, урлагийн тоглолт болно
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх :
-Энэхүү фестиваль олон улсад нэр хүнд бүхий наадам болон танигдсан. Хөрш ОХУ, БНХАУ болон Англи, Франц, Энэтхэг Улсаас мото спортынхон хүрэлцэн ирж байсан удаатай. Энэ жилийн хувьд цар тахлыг даван туулсны дараах томоохон арга хэмжээ болж байгаагаараа онцлог. Бидэнд ирүүлсэн мэдээллээр ОХУ-аас олон багийн оролцогч манай хотыг чиглэн аян замдаа гарчихаад байна. Өмнө нь Тэрэлж, Цонжинболдогт зохион байгуулдаг байсан бол энэ жилийн фестиваль Сүхбаатарын талбайгаас эхэлнэ. Зургадугаар сарын 11-ний өглөө парад жагсаж, Сүхбаатарын талбайд орж ирнэ. Энэ үеэр ховор нандин мотоциклийн үзэсгэлэн, үзүүлэх тоглолт, дагалдах хэрэгслийн худалдаа, хоол үйлчилгээ, циркийн үзүүлбэр, урлагийн тоглолт болно. Мөн мото клуб, алдартай тамирчдыг танилцуулна.
“Монголын чопперчин ахан дүүс” НҮТББ-ын тэргүүн Ш.Сүхбаяр:
-Талын салхи наадам өргөн дэлгэр зохион байгуулах хүлээлттэй байна. Гадаадын улс орны оролцогчдын тоо 100 гаруйд хүрч байна. Оролцогчид эхнээсээ өнөөдрөөс Улаанбаатарт ирж байна. Энэ удаагийн мото фестивальд нийтдээ 35 мотоциклийн клуб, холбоод оролцоно гэлээ.
“Талын салхи” наадмаа энэ жил нийслэлчүүддээ зориулж хийнэ
Улаанбаатар театрын захирал Р.Мөнхсайхан:
-“Талын салхи” наадмаа энэ жил нийслэлчүүддээ зориулж хийхээр төлөвлөсөн. Нээлтийн парадын дараагаас 21:00 цаг хүртэл наадам үргэлжилнэ. Нийтдээ 500 гаруй мотоциклчид оролцох төдийгүй тэдгээрээс маш онцгой, шилдэг 20 мотоциклийн үзэсгэлэн гарна. Ховор, нандин хүлгүүд байх болно. Талын салхийн тайзан дээр “Никитон”, “Нисванис”, “Bulsara”, “Lemons” хамтлагууд болон дуучин Наран, Отгоо нар зорин ирж дуулах бол залуу оддоос Morningstar, Roockie, Don dior, Wolfism, Limit king зэрэг уран бүтээлчид тоглоно. Мөн үндэсний урлагийн “Хөсөгтөн”, “Онгод” хамтлагаас гадна “Улаанбаатар” театрын уран бүтээлчид энэ өдрийг чимэн, уран бүтээлээ толилуулж, үдэш нь DJ шоу болно” гэлээ.
| “Талын салхи” олон улсын мото фестивал зургаа дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна |
|
Бөх тайлбарлагч Ц.Батнасанд МУСГЗ цол хүртээнэ
2026-07-05 12:56:37
ХҮҮХЭД НАС
2026-07-05 12:28:43
Налайхын зам засварын ажил энэ сарын 8-нд дуусгана
2026-07-05 12:21:28
Дүүхээ төвөөс Жамсранжавын гудамж хүртлэх замыг түр хугацаанд хаана
2026-07-05 12:12:42
ЦАГ АГААР: Улаанбаатарт бороо орохгүй, 25 хэм дулаан байна
2026-07-05 11:58:29
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-07-05 07:00:00
С.ЦЭЦЭГМАА: МИНИЙ ААВ “ЖИГМЭД ТОГМИД ХОЁР”, “НОРОВЫН НАМТАР” ЗОХИОЛУУДААРАА ХҮҮХДҮҮДТЭЙ ҮРГЭЛЖ ХАМТ БАЙДАГ
2026-07-05 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-07-05 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2026-07-05 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2026-07-05 07:00:00
ЖҮЖИГЧИН Б.ЧУЛУУНЦЭНДИЙН ХҮҮ Ч.МАНЛАЙБААТАР: ААВЫНХАА ТОГЛОСОН "ӨГЛӨӨ", "ТЭМЦЭЛ" ТЭРГҮҮТЭЙ КИНОНУУДЫГ ҮЗЭХЭД УУЛЗСАН ЮМ ШИГ САЙХАН БОЛДОГ
2026-07-05 07:00:00
ФОТО: ГОЁЛОО "ӨМССӨН" УЛААНБААТАР
2026-07-05 07:00:00
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |