ХБНГУ-ын Бюделсдорф хотод 23 дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж буй “НордАрт” Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн 2022 оны зургадугаар сарын 4-ний өдөр нээлтээ хийж, дэлхийн 101 орны 3000 гаруй уран бүтээлчээс шалгарсан 240 уран бүтээлчийн 1000 орчим бүтээлийг танилцуулж байна.Үзэсгэлэнд Монгол Улс “Завсар орон зай” павильоноор оролцож, дүрслэх урлагийн төлөөлөл болсон 18 уран бүтээлчийн 56 бүтээлийг толилуулж байгаа бөгөөд куратораар Монгол Улсын Соёлын элч О.Оюунтуяа ахлан ажиллаж байна.
Монголын уран бүтээлчид нүүдэлчний соёл уламжлалыг орчин үеийн хэв маяг, чиг хандлагатай хослуулан бүтээсэн нь олон нийтийн таашаалд нийцэж, гүнзгий сэтгэгдэл төрүүлж байгааг зохион байгуулагчид онцлов.
“НордАрт” Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн нь Монгол, ХБНГУ-ын соёл, урлаг, боловсролын салбарын хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцаа хөгжүүлэхэд чухал гүүр болж байна.

| “НордАрт-2022” олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд Монголын уран бүтээлчид оролцож байна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |