Дундговь аймгийн Өндөршил сумын уяачдын холбооны хурал зөвлөгөөн зургадугаар сарын 4-ний өдөр уяачдын 100 хувийн саналаар болж үндэснийхээ наадамд зөвхөн монгол зургаан насны адуугаар уралдах шийдвэрийг гаргажээ.
Шил адуу, Шилийн борнууд, Шилийн Гүр адуугаараа алдартай Өндөршилчүүд үндэсний морин уралдаан, монгол адуу, үндэсний соёлын өвийг хамгаалж хойч үедээ өвлүүлэн малчин уяачдынхаа эрх, ашиг сонирхлыг ханган үндэсний морин уралдаанд шударга өрсөлдөх зарчмыг хангах зорилготой аж.
Говийн бүсийн хуурай, ширүүн уур амьсгалд дасан зохицож ашиг шимээ бүрэн өгөх боломжтой, жингийн алдагдал бага, зүс жигд, зүсний хувирал, аж ахуйн ашигтай чанарыг үр төлдөө дамжуулж удамшуулдаг зэрэг нь орон нутгийн онцлогт тохирсон бие даасан популяци, хурдан адууны угшлын генетик тогтцыг тодорхойлох сорил, судалгааны ажлыг 2013 оноос эхлэн хийж, адуучид, судлаачдын нөр их хөдөлмөр, сэтгэл зүтгэлийн хүчээр 2019 онд бие даасан омог болон батлагдсан юм.
Тус сумын уяачдын зөвхөн монгол адуугаараа уралдах шийдвэрийг зэргэлдээх аймаг сумдынхан талархан хүлээн авч байна. Мөн энэ оны тавдугаар сард болсон малчдын зөвлөгөөндөө бүгд морьтой оролцсон байна.

| ДУНДГОВЬ АЙМГИЙН ӨНДӨРШИЛ СУМЫН УЯАЧИД НААДМААР ЗӨВХӨН МОНГОЛ ЗУРГААН НАСНЫ АДУУГААР УРАЛДАНА |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |