Тайландын Хаант Улсын нийслэл Бангкок хотноо зохион байгуулагдаж байгаа Ази, Номхон далайн бүсийн Боловсролын сайд нарын хоёрдугаар бага хурлын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Тайландын Үндэсний шинжлэх ухааны музейд Монголын үндэсний оюун ухаан хөгжүүлэх уламжлалт оньсон тоглоомыг гардуулж өглөө.
Энэхүү музейг Эрхэмсэг Хатан хаан Сирикитын санаачилгаар байгуулахаар болж Тайландын Засгийн газар 1992 онд Шинжлэх ухаан, технологийн яаманд үүрэг болгож байжээ. Үүний дагуу Бангкок хоттой хил залгаа Патум Тани мужид шинжлэх ухааны музей байгуулах барилгын ажил 1994 онд эхэлж, 2000 оны зургаадугаар сард нээж, үзэгчдээ хүлээн авсан байна.
Үндэсний шинжлэх ухааны музей нь шинжлэх ухааны музей, сургалтын төвийн хөгжил болон менежментийг хариуцах үүрэг бүхий Тайландын Дээд боловсрол, шинжлэх ухаан, судалгаа, инновацын яамны харьяа улсын үйлдвэрийн газар хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг.Үндэсний шинжлэх ухааны музей 2005 оноос эхлэн Science Caravan and Travelling Exhibitions буюу шинжлэх ухааны нүүдлийн музей ажиллуулж эхэлсэн бөгөөд энэ нь интерактив танилцуулга болон үзмэр, арга хэмжээгээр дамжуулан алслагдсан орон нутагт оршин суудаг хүүхэд, залуучуудад зориулан шинжлэх ухаан, технологийг сурталчлах зорилготой.
| Тайландын Хаант Улсын Үндэсний шинжлэх ухааны музейд монгол оньсон тоглоом гардуулж өглөө |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |