Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Өнөөдрийн Засгийн газрын багц шийдвэрийн хүрээнд мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалтыг гаргасан. Ялангуяа хүн амын дунд гарал үүсэл тодорхойгүй мах, махан бүтээгдэхүүн байна гэдгийг онцолж байна. Энэ зохицуулалтыг 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Засгийн газрын зүгээс стандартад нийцээгүй мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх энэ асуудлыг анхааран ажиллаж байна. Мөн хуулийн дагуу хэн ч байсан манай улсад хөрөнгө оруулах нь нээлттэй боломж бий. Харин дотоодын үйлдвэрүүдийн Монгол Улсын хууль, тогтоомж, стандартыг дагаж мөрдөх ёстой. Энэ хүрээнд тавьж буй шаардлагыг хангаж ажиллах нь чухал байна" гэлээ.
| З.МЭНДСАЙХАН: МУ-ын Засгийн газар мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хуулийн дагуу хянаж байна |
|