Засгийн газраас гаргасан шийдвэрийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон танилцуулж байна. Тэрбээр “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн барьсан. Үндэсний баялгийн сангийн тухай хуульд “Эрдэнэс монгол” компанийн үйл ажиллагааг Үндэсний баялгийн санд бүтэц бүрэлдэхүүнээр нь тодорхой заасан байдаг. Тиймээс “Эрдэнэс монгол” компани Үндэсний баялгийн сан болж байгаа. Тус компанийн охин компаниудын 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй удирдах зөвлөлд бүх салбарын дарга нар байдаг. Үндэсний баялгийн сангийн тухай хуульд орсон “Эрдэнэс монгол” компани дэлхийн томоохон уул, уурхайн корпорацуудын үйл ажиллагааны хэв маягтай төстэй бүлгээр ажилладаг. “Эрдэнэс монгол” компани төрийн эзэмшилтэй уул уурхайн томоохон бүтэцтэй болж байгаа. Гэхдээ дотор нь байгаа компаниудыг хоёр ангилж байна. Нэг нь зэс металлын групп, нөгөө нь нүүрс, эрчим хүчний групп болж байгаа. Ингэснээр үйл ажиллагааг ТУЗ-өөр удирдаж, “Эрдэнэ монгол” компанитай холбоотой байсан 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ТУЗ-ийн гишүүд цөөрч, 27 хүний бүрэлдэхүүнтэй болж байгаа юм. Энэ нь компанийн зардлыг хэмнэж, үйл ажиллааг уялдаатай болгож байгаа юм” гэлээ.
| Г.ЁНДОН: “ЭРДЭНЭС МОНГОЛ” КОМПАНИ ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САН БОЛСОН |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |