• Өнөөдөр 2025-07-04

З.ШИНЭЧАГТАГА: Э.Цэндбаатар холимог тулаанаар үзвэл минут ч тэсэхгүй

2022-06-08,   601

     Холимог тулаанч З.Шинэчагтага, Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар нар өнөөдөр 600 саяын бооцоотой халз тулалдах талаар мэдээлэл хийлээ. Тодруубал, тус хоёр тамирчин нь  тус бүр 300 сая төгрөгийн бооцоо тавиад, өөр өөрсдийн чиглэлээр тулалдахаар болсон юм.
 
    Тус мэдээллийн үеэр холимог тулаанч З.Шинэчагтага “Э.Цэндбаатар бол холимог тулаанаар үзвэл надад нэг минут ч тэсэхгүй. Анх хоёр талаасаа 300 сая төгрөгөөр тулна гэж ярьсан, хожсон нь 600 сая төгрөгийг авах юм. Шүүгчдийн хувьд мэргэжлийн бокс учраас мэргэжлийн шүүгч нараас оролцуулна. Монголын тулаан сонирхогч, үзэгчид өөрсдийн хувьд шүүж чаддаг болсон байх. Мэдээж шударга тулалдана. Намайг Э.Цэндбаатар анх тулаанд дуудахдаа холимог тулаанаар дуудаагүйд би энэ хүнийг үнэлэх үнэлэмж маань буурсан. Холимог тулаан, мэргэжлийн боксоор тулалдахад эрсдэл байхгүй" гэв.

З.ШИНЭЧАГТАГА: Э.Цэндбаатар холимог тулаанаар үзвэл минут ч тэсэхгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188