Засгийн газрын хуралдааны үеэр гарсан зарим шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа. Тэрбээр “Махыг хэрэглэгчдэд хүрэх хүртэл бүх үе шатыг шинэ стандартаар бэлтгэх шийдвэр гарсан. Өнгөрсөн долоо хоногт гарсан махны асуудалтай холбоотойгоор үүрэг, хариуцлагаа хангалттай биелүүлээгүй, хяналт шалгалт хийгээгүй Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын бүрэлдэхүүнийг бүрэн бүрэлдэхүүнээр нь, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Хөдөө аж, ахуйн яамны зарим мэргэжилтнүүд, Стандарт хэмжилт зүйн газрын зарим албан тушаалтан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын зарим хариуцлагатай албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, сэлгэх аргах хэмжээг авахаар болсон” гэлээ.
| С.АМАРСАЙХАН: Махны асуудалтай холбоотойгоор Мэргэжлийн хяналтын зарим ажилтныг үүрэгт ажлаас нь чөлөөлж, заримыг нь сэлгэнэ |
|