Холимог тулаанч З.Шинэчагтага, Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар нар 600 саяын бооцоотой халз тулалдах талаар мэдээлэл хийлээ. Тодруубал, тус хоёр тамирчин нь тус бүр 300 сая төгрөгийн бооцоо тавиад, өөр өөрсдийн чиглэлээр тулалдахаар болсон юм.
Тус мэдээллийн үеэр тулаанч, тамирчин хоёр хоорондоо муудалцаж, нэгэндээ хандаж үг хэллээ. Тулаанч З.Шинэчагтага “Э.Цэндбаатар бол холимог тулаанаар үзвэл надад нэг минут ч тэсэхгүй” гэсэн бол Э.Цэндбаатар “З.Шинэчагтага өөрөө тулааныг хүлээн зөвшөөрсөн. Хэрэв З.Шинэчагтага боксдоо байсан бол миний араас гарахгүй байсан. Би Шинээ шиг пээдгэр, юу ч чадахгүй хүмүүст дургүй. Би чамайг зүгээр л зодмоор байна. Чамд хүйтэн царайнаас өөр зүйл байхгүй. Худлаа хүйтэн царайнаас нь айна гэж бодож байх шиг байна” гэв. Мөн энэ үеэр Э.Цэндбаатар, тулаанч З.Шинэчагтага руу ус цацаж, уур бухимдалтай байгаагаа илэрхийллээ. Тэдний хувьд хэдийн тулааныхаа бэлтгэлд орсон бөгөөд хоёр сарын хугацаанд бэлтгэл хийснээр тулалдах юм байна.
| Э.ЦЭНДБААТАР: З.Шинэчагтага боксдоо байсан бол миний араас гарахгүй байсан |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |