• Өнөөдөр 2025-07-04

Б.БААТАРХҮҮ: "Эм Ди Си пи" компани нь хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон

2022-06-08,   306

   Эрүүгийн цагдаагийн албанаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өгсөн юм.
  Энэ үеэр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа  Б.Баатархүү “Эмээлтэд байрлах "Эм ди си пи" гэх газар бэлтгэдэг мах, махан  бүтээгдэхүүндээ химийн бодис хийж бэлтгэсэн мэдээлэл цахим сүлжээнд цацагдсан. Иймд Улсын ариун цэврийн төв лаборатори, Мал эмнэлгийн газар  тус үйлдвэрт байсан мах бэлтгэлийн дээж болон бүтээгдэхүүнд  шинжилгээ хийсэн. Энэ оны тавдугаар сарын 19 өдөр шинжилгээний дүнг гарсан. Уг асуудлаар Мэргэжлийн хяналтын газраас хийсэн шинжилгээний дүнгээр тус үйлдвэрийн мах нь байх ёстой нянгийн хэмжээ хэтэрсэн.

Мөн үйлдвэрт ашиглаж байсан гарал, үүсэл тодорхойгүй, хадгалах хугацаа дууссан цагаан өнгийн нунтаг болох Формальдегид гэсэн нэршилтэй бодис илэрсэн үндэслэлтэйгээр гэмт хэргийн шинжтэй гэж Мэргэжлийн хяналтын газраас  мэдээлсэн.

   Зургадугаар сарын 2-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.12 буюу Эрүүл ахуйн шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүн, худалдах түгээх. Мөн 24.3 буюу Химийн хорт бодисыг эргэлтэд оруулсан гэх зүйл заалтаар тус, тус хэрэгт бүртгэлийн хэрэг нээж Улсын ерөнхий прокуророос Эрүүгийн цагдаагийн албанд харьяалал тогтоон ирүүлснийг өчигдөр  хүлээн авсан.

"Эм Ди Си пи" компани нь  БНХАУ-ын иргэний өмчлөлд байдаг. Энэ компанийн БНХАУ-руу мах импортлох, хянан магадалгаа буюу зөвшөөрөл аваагүй, хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон.

    Тус компанийн агуулахад дулааны аргаар боловсруулсан болон боловсруулаагүй хонь, ямааны 234.8 тонн мах байсан. Дулааны аргаар боловсруулсан гэх "ХКҮ" компанийн 4842 хайрцаг буюу 96 тонн мах илэрсэн. Хаяг шошгогүй махнууд байсныг Мэргэжлийн хяналтын газар битүүмжилсэн. Хаяг шошгогүй мах илэрсэн учир шалгах ёстой таван байршлыг шалгасан. Хяналт шалгалтыг Прокурорын зөвшөөрөлтэй  хийсэн. "ХКҮ" компанийн байршил нь Мах Импекс ХХК-ын хашаанд байрладаг. Тийм учраас хяналт шалгалтыг хийгдсэн. Түүнээс Мах импекс ХХК-г шалгасан зүйл байхгүй” гэсэн юм.

Б.БААТАРХҮҮ: "Эм Ди Си пи" компани нь хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188