• Өнөөдөр 2025-07-04

Сурагчдаас мөнгө хураах явдлыг таслан зогсоожээ

2022-06-08,   356

Өвөрхангай аймагт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 23 асуудлаар 27 иргэн ханджээ. Түүнчлэн  813 иргэн төрийн үйлчилгээг нэг цэгээс авсан аж. Тухайлбал иргэдээс ирсэн  гомдлын дийлэнх нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас мөнгө татсан тухай аж. Тодруулбал, Арвайхээр сумын “Мэргэд” болон ЕБС-ийн нэгдүгээр арван жилээс хичээлийн шалгалтын үеэр багш нарын хоолны мөнгө гэж нэг хүүхдээс таван мянган төгрөг татсан байна. Мөн тус аймгийн дөрөвдүгээр сургуулийн ахлах ангиас нэг хүүхдийн 130 мянган төгрөг хурааж, зугаалгаар явахыг уриалжээ. Үүнээс гадна Богд сумын сургуулийн төгсөх ангиас багшдаа бэлэг авч өгөх нэрийдлээр нэг хүүхдээс 80 мянган төгрөг хураасан гэх гомдлууд тус тус иржээ. Төрийн үйлчилгээний нэгдсэн төвөөс дээрх сургуулиудын захиргаатай холбогдож, гомдлыг уламжилсан бөгөөд мөнгө хураах явдлыг таслан зогсоосон байна

Сурагчдаас мөнгө хураах явдлыг таслан зогсоожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188