Гадаадын иргэн, харьяатын газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлж буй төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй хүргэх зорилгоор визийн зөвшөөрөл, оршин суух сунгалтыг үйлчилгээг бүрэн цахимжуулсан. Өнгөрсөн тавдугаар сарын хугацаанд 727 аж ахуйн нэгж, байгууллагын 3334 гадаадын иргэний хүсэлтийг цахимаар хүлээн авч, хянан шийдвэрлэжээ.
Тодруулбал, 496 аж ахуйн нэгж, байгууллагын 1935 гадаадын иргэн виз зөвшөөрлийн хүсэлт, 231 байгууллагын 1935 гадаадын иргэн оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт гаргаснаас 1844 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл олгож, эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 1076 гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгасан байна. Мөн еvisa.mn цахим системээр нийт 33 улсын 1327 иргэнд цахим виз олгож, гурван улсын гурван иргэний визийн хүсэлтэд татгалзжээ. Гадаадын иргэнийг урьж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд дээрх үйлчилгээг immigration.gov.mn сайтад хандан цахимаар авах боломжтой гэж Гадаадын иргэн харьяатын газраас мэдээллээ.
| Тавдугаар сард гадаадын 1844 иргэнд цахимаар визийн зөвшөөрөл олгожээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |