Финланд Улсад болсон Олон улсын мөсний хоккейн холбооны их хурлаар шайбтай хоккейн IV дивизионы Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулах тухай мэдээг дуулгажээ.
Ийнхүү Монгол Улс түүхэндээ анх удаа хоккейн ДАШТ-ийг “Степпе Арена” ордонд 2023 оны гуравдугаар сарын 12-16-нд хүлээн авахаар боллоо.
Шайбтай хоккейн IV дивизионы ДАШТ-д Монгол, Филиппин, Хонконг, Тайвань, Сингапур улсын шигшээ багууд өрсөлдөнө гэж Биеийн тамир, спортын улсын хороо БТСУХ-ноос мэдээллээ.
| Монгол Улс анх удаа хоккейн ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулна |
|