Есөн давхар орон сууцны дээрээс унах гэж байсан иргэнийг эсэн мэнд буулгажээ. Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн есөн давхар барилгын дээврээс хүн унах гэж байна гэсэн дуудлага урьд шөнө буюу зургадугаар сарын 07-ны өдрийн 01:52 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 01:54 цагт ангиас гарч тухайн газар очиход тус байрны оршин суугч иргэн 20 настай иргэн А согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ есөн давхар барилгын дээвэр дээр гарсан байжээ. Улмаар унаж, амиа хорлож болзошгүй байсан тул Онцгой байдлын албан хаагчид эсэн мэнд буулгаж, Орхон аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.
| Есөн давхраас унах гэж байсан иргэнийг эсэн мэнд буулгажээ |
|