ЗАЛУУЧУУД НАЙМАН ХУВИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАЖ ЧАДАХГҮЙ БАЙГААГ БАНКУУД ТАЙЛБАРЛАЖ БАЙНА
Монгол Улсын хэмжээнд ипотекийн зээл авах хүсэлтэй иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Гэтэл "Энэ оны дөрөвдүгээр сарын дунд үеэс эхлэн ипотекийн зээл олгохгүй байна" гэсэн иргэдийн гомдол, мэдээлэл манай сайтад ирсний дагуу нөхцөл байдал ямар байгаа талаар холбогдох арилжааны банк, Монгол банкнаас тодрууллаа.

Ипотекийн зээл гэж юу вэ?
Орон сууцны ипотекийн зээл гэдэг нь бүрэн баригдаж дууссан, Улсын комисс ашиглалтад хүлээж авсан, улсын бүртгэлд бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр баталгаажсан, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээлийг хэлнэ. Монгол Улсад 2022 оны дөрөвдүгээр сарын байдлаар нийт 105,006 иргэн ипотекийн зээлд хамрагдсан байна. Үүнээс энэ оны дөрөвдүгээр сард 1094 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагджээ. Үүний 37.9% хувийг хөтөлбөрийн буюу Монгол банкнаас санхүүжүүлжээ. Ипотекийн зээл авах иргэд хамгийн эхэнд арилжааны банкнуудаас сонгон ипотекийн зээлийн хүсэлтийг өгч зээлэх авах шалгуурыг хангаж байгаа эсэхээ тодорхойлуулдаг билээ.
Тэгвэл ипотекийн зээл олгогдохгүй байгаа талаар арилжааны банкнуудаас тодрууллаа.
Хаан банкны мэдээллийн ажилтантай холбогдон ипотекийн зээлийн хүсэлт авах, зээл олголтын талаар мэдээлэл авахад “Манай банк бусад цалингийн, хэрэглээний зээлүүдээ түр зогсоосон байгаа. Гэхдээ орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүсэлтийг зогсоогоогүй, хэвийн авч байгаа. Зээлийн үйл явц тасалдаагүй” гэсэн юм.
Харин Худалдаа хөгжлийн банкны мэдээллийн ажилтан “Иргэдийн ипотекийн зээлийн хүсэлтийг хэвийн хүлээн авч байна. Хүсэлтийг хүлээн аваад шалгуурт тэнцэх эсэхийг судалж шалгадаг. Монгол банкнаас санхүүжилт хэвийн орж ирж байгаа” гэв.
Голомт банкны Кастодиан банкны газрын захирал Г.Зориг “Манай банк орон сууц худалдан авах зээлийн хүсэлтийг хэвийн хүлээн авч байгаа. Ямар нэгэн зээл олголт тасалдсан, зээл өгөхгүй гэсэн асуудал байхгүй” гэв.
Энэ талаар Төрийн банкны “Манай банкнаас ипотекийн зээлийн хүсэлтийг хэвийн хүлээж авч ажиллаж байна. Үйл ажиллагаа тасалдаагүй” гэсэн юм.
Монгол Улсын Засгийн газраас цар тахалтай үед иргэддээ дарамт учруулахгүй байх үүднээс 2021 оны долдугаар сарын 1 хүртэл ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж байсан юм. Тэгвэл уг зээл хойшлуулах хугацаа дахин зургаан сараар сунгагдаж 2022 оны зургадугаар сарын 30-ны өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр зээлийг хойшлуулахаар болсон билээ.

Харин Монголын банкны холбооны иргэдтэй харилцах мэдээллийн ажилтан ипотекийн зээл гаргахгүй, удаашралтай гэсэн иргэдийн гомдол мэдээллийн талаар “Цар тахалтай холбоотойгоор Монгол Улс зээлүүдийн эргэн төлөлтийн хойшлуулсан. Эргэн төлөлт хойшлуулсан зээлэн дунд ипотекийн зээл ч хамаарна. Монгол Банкны хувьд ипотекийн зээлийн эргэн төлөлтийг г буцааж санхүүжилт болгон оруулдаг. Гэтэл одоогоор эргэн төлөлт байхгүй учир санхүүжилт удаашралтай байгаа. Гэхдээ арилжааны банкнуудаас Монгол банкнаас эх үүсвэр тасалдлаа гэсэн мэдээлэл ирээгүй байна” гэлээ.
Монгол Улс дахь иргэдийн авч байгаа ипотекийн зээлийн санхүүжилтийг олгодог Монгол банкны хэвлэл мэдээллийн албаны ажилтан энэ асуудал дээр “Монгол банк зээлийн санхүүжилтийн хэвийн олгож байгаа. Зээл гэдэг тодорхой шалгуур шаардлага, шат дамжлагын дагуу олгогддог зүйл тиймээс зарим иргэний мэдээллийн шалгах гэж удаж байж болно. Мөн зээлийн эргэн төлөлтийн хойшлуулсан учир санхүүжилт багасан. Гэхдээ манай банкны хувьд ямар нэгэн асуудал байхгүй, ипотекийн зээлийг хэвийн олгож байгаа” гэсэн юм.
Монгол банк болон арилжааны банкнуудаас тодруулахад бүх банкууд ипотекийн зээлийн хүсэлтийг хэвийн авч, зээлийг олгож байгаа. Харин удаашралтай байгаа шалтгаан нь зээлийн эргэн төлөлтийн хойшлуулсантай холбоотой гэж тайлбарлав.

| Улстөрчдийн увайгүй мэдэгдэл найман хувийн ипотекийн зээлийг зогсоочихов уу |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |