• Өнөөдөр 2025-05-19

Бразил, Монголын найрамдлын бүлгийг шинэчлэн байгуулахыг хүсжээ

2022-06-04,   311

                      Элчин сайд Ш.Батцэцэг 2022 оны зургадугаар сарын 1-ний өдөр Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Конгрессын дээд танхим буюу Сенатын танхимын гишүүн ноён Эспиридиаун Аминтай уулзаж, Монгол, Бразилийн хууль тогтоох дээд байгууллагууд хоорондын хэлхээ холбоог нэмэгдүүлэх, парламент хоорондын харилцаагаар дамжуулан хоёр талын хамтын ажиллагааг харилцан ашигтай салбаруудад өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцсон байна.

Уулзалтын үеэр Элчин сайд Ш.Батцэцэг Монгол Улсын Их хурал дахь Монгол, Бразилийн парламентын бүлгийн дарга Ц.Сандаг-Очирын мэндийг уламжилж, Бразилийн Конгресст Бразил, Монголын найрамдлын бүлгийг шинэчлэн байгуулах асуудлыг судлан үзэхийг хүсэв. Сенатор Э.Амин энэхүү чухал механизмыг бий болгохын төлөө хичээн ажиллахаа илэрхийлж, ИЖБ-ээ өргөн барьсан Элчин сайд Ш.Батцэцэгт ажлын амжилт хүсжээ.


Бразил, Монголын найрамдлын бүлгийг шинэчлэн байгуулахыг хүсжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-04 12:50:31
    Зочин: Тэнэг бүдүүн авгай тэтгэвэртээ сужхгүй үлүүгээ хийж тэнэж явдаг бнаа. Энэ бид 2 - ын дипломат гэдэг юу бсан пм надаасаа долоон дор Чингис хаанаа хүндэтгэхгүй байж энэ бүдүүн авгай монгол улсыг яаж төлөөлж чадах пм бэ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188