• Өнөөдөр 2025-07-04

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хэнтий аймгийн иргэдтэй уулзжээ

2022-06-04,   333

                       Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хэнтий аймгийн иргэдтэй уулзсан байна.Тэрбээр нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгч, цаашид эдийн засгийн аюулгүй байдлаа хангахын тулд бүх түвшинд хичээн зүтгэх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “100 жил-Хөгжлийн 10” зорилтыг хэрэгжүүлснээр Монгол Улсын тогтвортой хөгжлийн суурь, цаашид өрхийн орлого болон амьжиргаа сайжирч, эрүүл мэнд, боловсролоос эхлээд монгол хүний хөгжил бүрэн хангагдах учиртайг тэмдэглэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, хүнсний хангамж, аюулгүй байдал, архидалттай тэмцэх зэрэг чиглэлд хийж байгаа ажлыг ард иргэд, тэр дундаа Хэнтийчүүд дэмжиж, идэвхтэй оролцож байгаад талархал илэрхийллээ. Ялангуяа  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд гэхэд л ирэх арван жилд 22 мянган га талбайд 45 сая мод тарьж ургуулахаар төлөвлөснийг  онцлов.

               Цаашид үндэсний эв нэгдлээ улам бэхжүүлж, дор бүрнээ ёс зүйтэй, сахилга хариуцлагатай байхын чухлыг хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх иргэдтэй уулзсаныхаа дараа олон хүүхэд төрүүлж, өсгөж хүмүүжүүлсэн арван эхэд Алдарт эхийн I зэргийн, 19 эхэд хоёрдугаар зэргийн одон гардуулж, баяр хүргэлээ. Уулзалтад Хэнтий аймгийн 70 гаруй мянган иргэний төлөөлөл болох 1 200 гаруй хүн оролцсон байна..

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хэнтий аймгийн иргэдтэй уулзжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188