• Өнөөдөр 2025-05-19

Хэнтий аймгийн Дархан суманд жирэмсэн эмэгтэй амиа алдсан хэрэг гарчээ

2022-06-03,   652

            Хэнтий аймагт гэр бүлийн маргааны улмаас жирэмсэн эмэгтэй амиа хорлосон байж болзошгүй хэрэг гарсан байна. Энэ талаар тус аймгийн Бор-Өндөр сумын цагдаагийн хэлтсээс тодруулахад,  "Дархан сумын дөрөвдүгээр багийн нутагт дэвсгэрт өөрийгөө боомилсон байдалтай эмэгтэй хүн нас барсан байна" гэсэн дуудлага бүртгэгдсэн. Мэдээллийн дагуу холбогдох албаныхан шалгахад 36 настай эмэгтэй монгол гэрийн баганаас даавуугаар боомилогдсон байдалтай ил харагдах, гэмтэл шархгүй амиа алдсан байдалтай олдсон. Талийгаач зургаан сартай бие давхар байсан бөгөөд гэр бүлийн маргааны улмаас амиа хорлосон байж болзошгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй учраас илүү мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ

Хэнтий аймгийн Дархан суманд жирэмсэн эмэгтэй амиа алдсан хэрэг гарчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188