• Өнөөдөр 2025-05-19

Төрийн алба хаагчдад 9000 тонн нөөцийн махыг борлуулна

2022-06-02,   380

       Манай улс 2022 онд 13000 тонн мах нөөцөлсөн. Үүнээс 9000 тонн орчим нөөцийн мах үлджээ. Иймд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ганболд нөөцийн махны үлдэгдэл их байгаатай холбоотой борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудад хамтран ажиллах саналыг хүргүүлжээ. 

Тодруулбал,төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд алба хаагчиддаа нэгдсэн байдлаар захиалж хамтран ажиллахаар болжээ.

    Ингэхдээ нийслэлийн төр захиргааны 61 байгууллагын албан хаагчдийг нөөцийн мах худалдан авах санал гаргасан байна. Үхрийн мах кг тутамдаа 8900, хонины мах 7750, ямааны мах 6900 төгрөгөөр худалдан авах аж.

Төрийн алба хаагчдад 9000 тонн нөөцийн махыг борлуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-02 18:54:07
    Zochin : Ard tymnee byyr neg guilgachin shig amidruulakh umaa tee.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188