• Өнөөдөр 2025-05-19

З.Мэндсайхан: Хятад, Орос гэлтгүй аль ч улсын иргэн манай улсад хөрөнгө оруулалт хийж, бизнес явуулах нээлттэй эрхтэй

2022-06-02,   416

      Эмээлтийн мах боловсруулах үйлдвэрүүдийн асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагууд өнөөдөр мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан сэтгүүлчдийн асуусан асуултад хариулт өглөө.
 
     Тэрбээр “Хятад, Орос гэлтгүй аль ч улсын иргэн манай улсад хөрөнгө оруулалт хийж, бизнес явуулах нээлттэй эрхтэй байдаг.Үүнд бид ялгавартай хандах асуудал байхгүй. Бидний гол мөрдлөг болгож явах зуйл хуулийн хүрээнд байх ёстой гэдгийг шаарддаг. Хятад улс манай улсын мах боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулалт хийж болно. Гэхдээ олон улсын болон Монгол улсын эрүүл ахуйн стандартыг бүрэн хангасан байх ёстой. Энэхүү шаардлагыг хангаж чадахгүй гадаадын болон дотоодын хэн ч байсан ч шаардлагатай арга хэмжээг авах. Үйл ажиллагааг цуглах хүртэлх эрх МУ-ын Засгийн газарт байдаг. Энэ үүргээ ч хэрэгжүүлээд явж байна. Хөдөө аж ахуйн салбарыг аваад үзвэл бид нийтдээ өнгөрсөн оны мал тооллогоор 67 сая малтай, энэ жил 24 сая орчим төл хүлээн авч байна. Үүнтэй холбоотой бэлчээрийн доройтолд орж, даац хэтэрсэн нөхцөл байдал бий болж байна.Тиймээс энэ их малыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухал. Харин эдийн засгийн эргэлтэд оруулахдаа стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээ экспортод гаргах ёстой” гэсэн юм.

З.Мэндсайхан: Хятад, Орос гэлтгүй аль ч улсын иргэн манай улсад хөрөнгө оруулалт хийж, бизнес явуулах нээлттэй эрхтэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188