Эмээлтийн мах боловсруулах үйлдвэрүүдийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагууд мэдээлэл хийж байна. Энэ үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Би махыг аюултай, аюулгүй гэж хэлээгүй. Бүгд ном журмын дагуу явах ёстой. Цар тахлын нөхцөл байдлаас болоод өнгөрсөн хоёр жилий хугацаанд мах экспортлох ажил хийдэг компаниуд үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт хяналт шалгалтын ажлыг хийгээгүй. Он гараад энэ байдал өөрчлөгдөж, экспортын асуудал яригдаж эхэлсэнтэй холбоотойгоор экспорт хийдэг компаниудын үйл ажиллагаа идэвхжиж эхэлсэн. Үүнтэйгээр холбоотойгоор төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж байгаа. “Эм Ди Си Пи” ХХК энэ компани 2018 онд үйл ажиллагаа явуулах дүгнэлтийн авсан. 2020, 2021 онд коронавирусын улмаас үйл ажиллагаа явуулаагүй. Сая 2022 оны хоёрдугаар сараас эхлэн үйл ажиллагаа явуулсан. Гэхдээ зөвшөөрөл авсан дүгнэлтэд заасан үйл ажиллагаанаасаа өөр чиглэлийн үйл ажиллагаа явуулсан. Хятад Улс руу экспорт хийх зөвшөөрөлгүй боловч экспортлох мах бэлтгэж эхэлсэн. Манай байгуулга шалгалт хийгээд үйл ажиллагаа дүгнэлтийг хүчингүй болгосон” гэв.
| Б.БААСАНДОРЖ: “Эм Ди Си Пи” ХХК мах экспортлох зөвшөөрөл аваагүй |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |