• Өнөөдөр 2025-05-19

Усанд осолдсон Эрдэнэт үйлдвэрийн ажилтныг эрэн хайх ажиллагааг түр зогсоожээ

2022-06-02,   549

                    Булган аймгийн Тэшиг суманд "Эрдэнэт" үйлдвэрийн 11 ажилтан завьтай Эгийн голыг гаталж явах үед 36 настай эрэгтэй Ц нь усанд живж, алга болсон болжээ. Осол гарах үед тэрээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх бөгөөд зорчиж явсан завинаас шланк унасныг авах гэж ус руу ороод эргэн, гарч ирээгүй байна.

Улмаар Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Тэшиг сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ажилтнууд, ар гэрийнхэнтэй нийлж, түүнийг арав хоног эрэн хайсан боловч өнөөдрийг хүртэл цогцсыг олоогүй байгаа юм.

            Иймд ар гэрийнхнийх нь хүсэлтээр эрлийн ажиллагааг өчигдрөөс түр зогсоожээ.


Усанд осолдсон Эрдэнэт үйлдвэрийн ажилтныг эрэн хайх ажиллагааг түр зогсоожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188