• Өнөөдөр 2025-05-19

Шадар сайд Эмээлт дэх махны үйлдвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ

2022-06-02,   313

    Эмээлт орчимд үйл ажиллагаа явуулдаг мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдтэй холбоотой асуудал олон нийтийн сүлжээнд анхаарал татаад байна. 

Тэгвэл уг асуудалтай холбогдуулан Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийхээр болжээ. 

    Засгийн газрын мягмар гарагийн хуралдаанаар Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг  болон экспортын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, цаашлаад хүнсний ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад шат дараатай хяналт шалгалт хийж, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын улсын стандарт, норм дүрмийг сахиулж ажиллах, шалгалтын дүнг танилцуулахыг үүрэг болгосон. Яг энэ үйл явцтай холбогдуулан Эмээлт орчимд үйл ажиллагаа явуулдаг мах махан бүтээгдэхүүний үйлдвэрүүд тавдугаар сарын 31-ээс зургадугаар сарын 1-ээс шилжих шөнө нийслэл Улаанбаатар хот руу мах зөөсөн гэх мэдээлэл тархаад байгаа юм

Шадар сайд Эмээлт дэх махны үйлдвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188