• Өнөөдөр 2025-05-19

Хоёр настай хүүхэд сураггүй алга болжээ

2022-06-02,   368

     Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын тавдугаар багийн Цагаан гарам гэдэг газар аймгийн төвөөс зүүн зүгт 100 км-т, сумын төвөөс баруун зүгт долоон км-т бага насны хүүхэд тавдугаар сарын 30-ны өдрийн 11:00 цагийн орчим гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй болжээ. 

Ховд голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг мөн өдрийн 17:15 цагт хүлээж авсан байна.  

        Тус аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд,  ар гэрийнхэн И хоёр настай, эрэгтэй -г тус сумын Цагаан гарам багийн “Цагаан хад” гэдэг  газраас Хоёр-Арал гэдэг газар хүртэл 25 км-т завиар,  голын эрэг  дагуу 20 км-т явганаар  эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:50 цагт түр зогсоосон. зургадугаар сарын 2-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.  

Хоёр настай хүүхэд сураггүй алга болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188