• Өнөөдөр 2025-05-19

МХЕГ: Хугацаа нь дууссан барааг буцаан татлаа

2022-06-01,   365

            Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/03 тоот “Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх” удирдамжийн хүрээнд нийслэлийн есөн дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй хүнсний 28 үйлдвэр, 177 супермаркет, 35 худалдааны төвд хяналт шалгалт хийсэн байна.

Шалгалтаар 281 зөрчил илрүүлснээс 189 буюу 73.7 хувийг газар дээр нь арилгуулжээ. 

Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор улсын /ахлах/ байцаагчийн  20 заалт бүхий  гурван албан шаардлага хүргүүлж,  хоёр аж ахуйн нэгжийн 11 нэр төрлийн 50 ширхэг бүтээгдэхүүн хадгалалтын хугацаа дууссан байсныг буцаан татан авалт хийлгэв. Мөн дөрвөн аж ахуйн нэгжийн найман нэр төрлийн бүтээгдэхүүнээс дээж авч НМХГ-ын лабораторит хүргүүлжээ. Хяналт шалгалтын явцад 85 зөвлөмж, 41 мэдэгдэл хүргүүлж, 23 иргэнийг сургалтад хамруулсны зэрэгцээ 190 аж ахуйн нэгж, 426 хүнд зөвлөгөө өгч ажиллажээ. 
Илэрсэн нийтлэг зөрчлөөс дурдвал: 
  • Ажилчид нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд бүрэн хамрагдаагүй 
  • Дотоод хяналтын журмаа мөрдөж ажилладаггүй
  • Хадгалалтын хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулсан, хаяг шошгод Англи, Монгол, Орос хэлээр бичигдсэн санамж байрлуулаагүй
  • Нялх балчир хүүхдийн нэмэгдэл хоолны шошгод зургаан сар хүртэлх насны хүүхдэд өгч болохгүй талаарх анхааруулга байрлуулаагүй
  • Зориулалтын тээврийн хэрэгсэлгүй, ахуйн барааг хүнсний бүтээгдэхүүнтэй хамт тээвэрлэдэг, тээврийн хэрэгсэлд ариутгал цэвэрлэгээ хийдэггүй, жолооч, түгээгч нь эрүүл мэндийн шинжилгээнд бүрэн хамрагдаагүй байна. 
Иймээс иргэн та хүүхдийн бэлэг сонгохдоо: 
1. Хүүхдийн нас, сэтгэхүй, бие физиологийн онцлогт тохирсон ном, тоглоом зэргийг сонгох  
2. Сахарын агууламж багатай бүтээгдэхүүн сонгох
3. Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг шошго, хадгалалтын хугацааг нягтлах зөвлөмжийг өгч байна.
 

МХЕГ: Хугацаа нь дууссан барааг буцаан татлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188