Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга Тээврийн хэрэгслийг түр хязгаарлах тухай A/723 дугаар захирамж гаргасан. Өнөөдөр 08:00-20:00 цагийн хооронд дараах байршлуудад замын хөдөлгөөнийг хязгаарлана. Тодруулбал:
-
Төрийн ордны баруун, зүүн талын авто замын хөдөлгөөнийг
-
Туушингийн урд талын авто замын хөдөлгөөнийг
-
Гэндэнгийн гудамж буюу Шангрилагаас Хүүхдийн ордон хүртэлх авто замын хөдөлгөөнийг тус тус хязгаарлах аж.
Харин нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орохгүй. Түүнчлэн хүүхдүүдийг төөрөхөөс сэргийлж бугуйвч тараах ба төөрсөн хүүхдүүдэд явуулын үйлчилгээ үзүүлж туслах юм байна.
Төрийн ордны баруун, зүүн талын авто замын хөдөлгөөнийг хязгаарлажээ |
|