Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, энэ төрлийн зөрчлийн талаар Цагдаагийн Ерөнхий Газрын (ЦЕГ) Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Оюун мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр "Цахим орчинд нийтлэгдсэн бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтыг үргэлжлүүлж байгаа. Одоогоор Ховд аймаг дахь цагдаагийн алба хаагч хүүхдийн эрхэд халдсан хэргийг Авлигатай Тэмцэх Газраас (АТГ) шалгаж байна. Түүнчлэн сурагчийнхаа бие халдсан багшийн асуудлыг ЦЕГ-аас шалгаж байгаа. Урьдчилсан байдлаар гэрийн даалгавар хийгээгүй гэх шалтгаанаар хүүхдийн эрхэд халдсан нь тогтоогдсон. Хүүхдийн биед учирсан гэмтлийг тогтоох зорилгоор Шүүх Шинжилгээний Үндэсний Төвөөс (ШШҮТ) шинжээч эмч томилсон бөгөөд үргэлжлүүлэн шалгаж байгаа" хэмээн ярилаа. "Хамгийн гол нь хүүхдийн эрхийг хамгаалах үүрэг хүлээгчид маань энэ төрлийн зөрчил гаргахгүй байхад анхаарах хэрэгтэй. Зөвхөн Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль гэлтгүй Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулиар хүүхдийн эрхийг баталгаажуулсан байдаг" гэдгийг үргэлжлүүлэн хэлсэн юм.
Мөн тэрбээр "Удахгүй зуны амралт болно. Хичээл сургуулийн амралт эхэлж буй энэ үед бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр орхихгүй байхыг анхааруулж байна. Сүүлийн 14 хоногийн хугацаанд бага насны хүүхэд усанд живж амиа алдсан харамсалтай гурван тохиолдол бүртгэгдсэн. Аюул ослоос урьдчилан сэргийлэх нь нэн чухал" гэв.
| Д.Оюун: Сүүлийн 14 хоногт гурван хүүхэд усанд живж, амиа алдсан |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |