• Өнөөдөр 2025-05-19

ОБЕГ: Цахим номын сангийн систесмийг хүлээлгэн өгчээ

2022-05-31,   369

   Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийг Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжүүлж байна.

Энэхүү төслийн “Институци, техникийн болон удирдлагын чадавхыг бэхжүүлэх” IV үр дүнгийн хүрээнд Дотоод хэргийн их сургуульд “КОХА” цахим номын сангийн системийг өнөөдөр хүлээлгэн өгчээ.

   Тус цахим номын санг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр оюутан, сурагчдын бүтээл болон бусад эрдэм шинжилгээ, судалгааны ажил, ном, хэвлэлүүд цахимаар байршиж номын санч, оюутан, багш нарт цахим номын сангийн нөөц, бичиг баримтыг тухтай ашиглах нөхцөл бүрдэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
 

ОБЕГ: Цахим номын сангийн систесмийг хүлээлгэн өгчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188