Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрээс Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон танилцууллаа. Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногийн 26-27 ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханбогд суманд Ерөнхий сайд болон есөн сайдын хамтаар томилолтоор ажилласан. Ханбогд сумыг хот болгон өргөжүүлэх хөгжлийн төлөвлөгөөг танилцуулж, баталсан. Энэ үед Өмнөговь аймгийн Ханбогд сум орчин үеийн хурд болсон хот болох асуудлууд шийдэгдэж эхлэлээ. Холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажил дуусахаас өмнө Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн төмөр зам долдугаар сард ашиглалтад орно. Шилжүүлэн ачих терминал хэд хэдэн үүрэг гүйцэтгэнэ. Нэгдүгээрт, хямд өртгөөр төмөр замаар тээвэрлэлт хийгдэнэ. Энэ тээвэрлэлтийг автомашинд шилжүүлэн ачна. Яваандаа, нарийг царигийн төмөр зам руу шилжүүлэн ачих ёстой. Үүний дараа задгайгаар болон чингэлгээр тээвэрлэх боломж бүрдэнэ.
Мөн шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтын сэргэлтийн хажуугаар аж үйлдвэрийн сэргэлт эрчимжиж байна. Үүнтэй холбоотой боомтын хүчин чадалтай нэмэгдүүлж олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Ингээд Тавантолгойн орд дээр нөөц нь тогтоогдоогүй, хайгуул хийгдээгүй гурван ил уурхай, нэг далд уурхайн хэсэг зэрэг нийтдээ дөрвөн хэсгийг ашиглалтад оруулж эдийн засгийн эргэлтэд оруулах ажил бодлогоор явагдаж байна.
Шивээхүрэн боомтод ажилласан. Тус боомтод хийгдэж буй чингэлэг тээврийн терминалын бүтээн байгуулалтын асуудалтай танилцсан. Энэ сарын 25-наас нүүрсний уртын тээвэр эхэлсэн байна.
Мөн Даланзадгад сумын иргэдтэй уулзалт хийж Цагаан дэл уулын боомтыг нээх, зам тавих асуудалтай холбоотойгоор орон нутгийн иргэдийн саналыг сонссон. Түүнчлэн Өмнөговь аймгийн хөгжлийн зөвлөл байгуулахаар болсон. Тус зөвлөл дээр боомтын асуудлыг түдгэлзүүлсний нухацтай ярих, иргэдийн саналыг тусгах тухай хэлэлцсэн” гэсэн юм.
Г.ЁНДОН: Ханбогд сумыг хот болгон өргөжүүлэх хөгжлийн төлөвлөгөөг танилцуулж, баталсан |
|