ТВ8 телевизээс бэлтгэн хүргэж буй “Уулзах цэг” нэвтрүүлгийн эхний дугаарт Монгол улсын ерөнхийлөгч асан, одоогийн Ардчилсан намын дарга Х.Баттулга оролцож байр сууриа хуваалцжээ. Ингээд уншигч танд түүний ярьсан ярианаас онцлох ишлэлийг хүргэе
Спортоор хичээллэхдээ муу багтай тоглоод байвал ялаад л байна. Өнөөдрийн эрх барьж буй намын барьж буй гол бодлого нь энэ арга юм. Ардчилсан намын төлөөлөл С.Эрдэнэ гэдэг хүн байгаад л байвал эрх баригч нам тэргүүлсээр байх болно. Цаашид улс төр өөрчлөгдөж, явах ёстой замналаараа явсаар байх болно.
Сонгууль гажиг болж, ардчилал гажууджээ. Сонгогчийн саналыг худалдаж авах үйл явц сонгуулийг шударга болгож чадахгүй байна. Мөн сонгогч саналаа худалдаж байгаагийн суурь шалтгаан нь ядуурал юм. Одоо нийгмийн давхарга ерөнхий хоёр зүйлд хуваагдах болсон. Нам дагасан хэт баячууд ба бусад. Парламентад олон намын төлөөлөл байж аливаа асуудлыг олон талаас хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Үүний нэг төлөөлөл бол Ардчилсан нам юм.
Монгол улс ардчиллын хувьд өнгөрсөн 30 жилийн хугацаанд туулах ёстой үзэх ёстой үзээд явж байна. Одоогийн үүсээд буй асуудал бол зөвхөн Ардчилсан намын дотоод асуудал биш. Ардчиллын асуудал гэж том зургаар харах ёстой.
Ардчилсан намын гишүүдийн олонхын саналыг авчхаад “Надад, шинэ нам байгуулах санаа байна” гэж ярьж болохгүй. Тэгэхээр цаашид ямар үйлдэл, улс төрийн зорилго байгааг нууцлах хэрэгцээ байдаг. Надад шинэ нам үүсгэх бодол байхгүй.
Э.Бат-Үүл, С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж нартай 1990 оноос хойш найз нөхдийн холбоотой байсан. Муу, сайнаа яривал би бүгдийг нь ярина. Ард түмэнд хүндлэгддэг, баатар гэж нэрлэдэг хэрнэ яагаад Ардчилсан намын эсрэг үзэл бодол, байр суурьтай байдгийг ойлгодоггүй. Эдгээр хүмүүсийн ярьж буй зүйл хэрэв үнэн бол баримттай байх ёстой. Намайг эсэргүүцсэн, гутаан доромжилсон үг үйлдэл бүрд гайхширдаг.
Барууны соёлоос суралцсан зүйл манай оронд зохицохгүй байна. Тиймээс үндэсний үзлээ сэргээх цаг нь болсон.
Миний зөвлөхөөр ажиллаж байсан н.Ууганбаяр дотоодод нэлээн гайгүй сургууль төгссөн. 17,18 дахь жилээсээ надтай хамтран ажилласан. УИХ-р батлагдсан гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг биелүүлэх гэсэн бизнесмен залуу. Хэрэгжих ёстой байсан төсөл нь улстөржөөд гацсан. Энэ нь түүний зургаа дахь эрүүгийн гэмт хэрэг болсон. Тухайн үед Хөгжлийн банктай холбогдож зээл авсан нь надтай ямар ч хамаагүй.
Ерөнхийлөгч болсон хүн зөвхөн өөрийн албан бланканд гарын үсэг зурж бататгах боломжтой байдаг. Монголын ардчилсан холбооны газрыг барьцаалан Хөгжлийн банкнаас зээл авсан удаа байхгүй. Нийтэд цацагдсан миний гарын үсэгтэй тогтоол нь боломжгүй зүйл юм. Учир нь Монгол улсын ерөнхийлөгч болсноос хойш хуулиараа автоматаар өрхийн тэргүүн, ерөнхийлөгчийн гэсэн үндсэн хоёр зүйлд гарын үсэг зурах эрхтэй байдаг. Тиймээс хувийн ашиг сонирхол харгалзан Хөгжлийн банкнаас зээл авах ямар ч боломж байхгүй. Энэ бол худлаа зүйл.
Улс төр гэдэг маш бохир. Тийм учраас өөрийн эхнэр, гэр бүлээ нууцлахыг хүсдэг. Хийгээгүй хэргийнхээ төлөө муулуулж, үзэн ядуулахаар бол намайг л оролцуулсан нь дээр. Гэр бүлийнхэн минь өртөх ёсгүй. Мөн тэдний эрх ашиг зөрчигдөх учраас ярих дургүй байдаг. Ерөнхийлөгч болгон гэр бүлээ ил гаргах албагүй.
Орос, Украины мөргөлдөөнөөс болоод хоёр улсын хоорондын асуудлын талаар хувийн байр сууриа илэрхийлэхийг хүсэхгүй байна. Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа хөрш улсуудын хамтын ажиллагааг тэлэх, манай улсын эдийн засагт ашигтай томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжүүлэхийг зорин ажиллаж байсан.
Намайг шүүмжилж, үзэн яддаг олон хүн байдаг. Мөн дэмждэг хүмүүс ч олон байдаг.
Урвалт бол мөнхийн сэдэв. Улс төрд урвалтууд маш их байдаг. Цаашдаа ч байсаар байх болов уу.
Х.БАТТУЛГА: Сонгууль гажиг болж, ардчилал гажууджээ |
|