• Өнөөдөр 2025-05-19

Х.НЯМБААТАР: С.Чинзориг гишүүнийг "гөлөг" гэж хэлсэндээ уучлалт гуйж байна

2022-05-31,   725

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-тэй хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө татна гэдгээ УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар мэдэгдлээ. Тэрбээр “Нийгмийн зүгээс олон шүүмж, шаардлагууд тавилаа. Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд 2017 оны энэ хуулиар халдсан юм. Үндсэн хуульд Ерөнхий прокурорыг заавал прокурорын байгууллага дотроос томилно гэсэн үг өгүүлбэр байхгүй. Үндсэн хуультай нийцүүлэх алхам хийсэн үйлдлийг улс төрийн намууд ялангуяа сөрөг хүчний зүгээс шүүмжлэлтэй хандаж байна. Тийм учраас өргөн барьсан хуулийн төслөөсөө Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг татаж авахаар болсоноо албан ёсоор мэдэгдэж байна. Дагасан хуулийг татаж авч байгаа бичгээ Засгийн газрын хуралдаанаар оруулна. 
Сая намайг С.Чинзориг гишүүн намайг “Уучлалт гуй” гэж байна. Би тухайн үед тэмцэл өрнүүлэхэд та чанга дуугарахгүй яасан юм бэ. Гөлөг шиг чимээгүй байсан гэж би хэлсэн. Тэр үгнийхээ төлөө С.Чинзориг гишүүнээс уучлалт гуйж байна" гэлээ 

Х.НЯМБААТАР: С.Чинзориг гишүүнийг "гөлөг" гэж хэлсэндээ уучлалт гуйж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-31 17:47:04
    Днг: Уучлалт гуйгаад л болоо юу..,? Өөрөө ийм байж ямар хууль яриад байлаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-31 12:58:50
    zochin: Uuchlalt guigaad l boloo yu? Huniig doromjilson ungu ayastai ug helleg hereglesen bol huuliar shiitgel huleeh yostoi gej uuruu huuli batluulaad bgaagui biluu
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188