• Өнөөдөр 2025-07-03

Зам тээвэр, хөгжлийн яамны мэргэжилтэн Э азын дугааруудыг системд захиалагдсан төлөвт оруулж, 100 орчим сая төгрөгийн хууль бус ашиг олсон нь тогтоогджээ

2022-05-31,   419

      Зам тээвэр, хөгжлийн яамны мэргэжилтэн Э нь Тээврийн хэрэгслийн бүртгэлийн “Trans.dep” системд шинэ сери задрахад азын дугааруудыг захиалагдсан болгон өөрчилж хууль бусаар зарж, мөнгө угаасан байж болзошгүй хэргийг Эрүүгийн цагдаагийн албанаас 2022 оны  тавдугаар сарын 27-ны өдөр дөрвөн газарт нэгжлэг хийж, сэжигтэй гурван этгээдүүдийг дайчлан ажилласан байна.

Нэгжлэг болон гэрч, холбогдох этгээдүүдийн мэдүүлэг, Зам тээвэр, хөгжлийн яамны Тээврийн хэрэгслийн бүртгэлийн системийн үзлэгийн үр дүн зэргээр мэргэжилтэн Э нь шинээр тээврийн хэрэгслийн улсын дугаар задрахад азын дугааруудыг системд захиалагдсан төлөвт оруулж, иргэн Д болон Б нараар дамжуулан автомашин худалдаалдаг ченжүүдэд 10-20 сая төгрөгөөр заржээ.

     Мөн өөрийн хамаарал бүхий хүмүүсийн банкны данс руу шилжүүлэн авч, 100 орчим сая төгрөгийн хууль бус ашиг олж мөнгө угаасан нь тогтоогдоод байна гэж Эрүүгийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Зам тээвэр, хөгжлийн яамны мэргэжилтэн Э азын дугааруудыг системд захиалагдсан төлөвт оруулж, 100 орчим сая төгрөгийн хууль бус ашиг олсон нь тогтоогджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188