Монгол цэрэг Энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд Хил хамгаалах байгууллага цэнхэр дуулгат хилчдэдээ хүндэтгэл үзүүллээ. Тухайлбал, хилчдийн дундаас Энхийг дэмжих ажиллагаанд оролцож яваад амиа алдсан хилчин дэд хурандаа Баастын Сайнболор агсны гэр бүлд Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагууд хүндэтгэл үзүүлж сэтгэлийн хандив өргөн, гурван хүүхдэд нь нийт арван таван сая төгрөг өглөө.
Дэд хурандаа Б.Сайнболор агсан Хил хамгаалах байгууллагад 22 жил ажилласан мэдлэг туршлагатай, гадаад хэлний мэдлэг ур чадвар сайтай офицерын нэг байжээ. Тэрээр 2006 онд ХХЕГ-аас үүрэг гүйцэтгэхээр явсан анхны бүлгийн дарга, 2015 онд БНӨСУ дахь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Хил хамгаалах байгууллага болон бусад төрийн цэргийн байгууллагыг төлөөлж НҮБ-ын цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгэсэн хилчин билээ.
| Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байхдаа амиа алдсан хилчин дайчны гэр бүлд хүндэтгэл үзүүллээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |