Цэрэг спортын "Дөл-2022" тэмцээний нээлт өнөөдөр Ховд аймагт боллоо. Ховд аймгийн Засаг даргын нэрэмжит 2022 оны аймгийн аварга шалгаруулах цэрэг спортын "Дөл" тэмцээний үйл ажиллагаа аймгийн төв талбайгаас эхэллээ. Хүүхэд, залуучуудад цэрэг эх оронч хүмүүжил олгож буй цэрэг спортын “Дөл” тэмцээний нээлтэд аймгийн удирдлагууд болон Зэвсэгт хүчний байгууллага, цэргийн штабын төлөөлөл оролцож, сурагчдын ар гэр, бэлтгэл хангасан багш нарт талархал илэрхийлж, амжилт хүслээ. Тэмцээнд Ховд аймгийн Ерөнхий боловсролын 13 сургуулийн ахлах ангийн 160 гаруй сурагч 13 баг болон оролцож байна. Өмнөх жилүүдэд зөвхөн аймгийн төвийн сургуулиуд уг тэмцээнд оролцдог байсан бол энэ жил тэмцээний цар хүрээ өргөжиж, хөдөөгийн 8 сумаас баг ирж оролцож байгаагаараа онцлогтой. Оролцогчид хагас сар орчим хугацаанд хагас цэрэгжилтийн байдалтай бэлтгэл хийсэн бөгөөд хоёр өдрийн турш жагсаалын үзүүлэх тоглолт, гардан тулаан, эсээ бичлэгийн уралдаан, марш гүйлт гэх мэт 14 төрлөөр хоёр үе шаттайгаар хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм. Энэ нь хүүхэд залуучуудад цэрэг эх оронч үзэл төлөвшүүлэх, бие бялдрын болон сэтгэл зүйн хүмүүжил олгох, эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшүүлэхэд чиглэж буй. Тус тэмцээний дараагийн шат буюу улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх наймдугаар сард болно. Энэ удаагийн тэмцээний ялагчид улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болж, дараагийн шатны бэлтгэлдээ гарах аж.
| Цэрэг спортын "Дөл-2022" тэмцээн өнөөдөр нээлтээ хийлээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |