Сонгуулийн ерөнхий хорооны 2022 оны тавдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу ирэх сарын 19-ний өдөр явагдах орон нутгийн нөхөн, дахин сонгуулийн бэлтгэл ажил, нэр дэвшигчдийн бүртгэлийн талаарх мэдээлэлтэй танилцлаа.
Тус Хороо хуульд заасан чиг үүргийн хүрээнд сонгуулийн үйл ажиллагааны цаг хугацааны хуваарийг баталж, холбогдох шатны Хуралд хүргүүлж, нөхөн болон дахин сонгууль зохион байгуулах ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллаж байна.
Энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагааг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2-т заасны дагуу 2022 оны тавдугаар сарын 05-11-ний өдрийг дуусталх хугацаанд явуулахад аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороодод нийт 52 мандатад 94 нэр дэвшигч бүртгүүлжээ. Тэдний 49 нь Монгол Ардын Намаас, 37 нь Ардчилсан намаас, найм нь бие даан нэр дэвшигч байгаа бөгөөд улс даяар нэгэн зэрэг, аймаг, нийслэлийн 60 хэсэгт орон нутгийн Хурлын төлөөлөгчийн нөхөн, дахин сонгууль явагдана
| Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн, дахин сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэжээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |