• Өнөөдөр 2025-05-18

Эрүүл мэндийн байгууллагууд Ховд аймагт сургалт явуулж байна

2022-05-26,   296

“Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах” жилийн төлөвлөгөөний  хүрээнд “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал” сургалтыг Ховд аймагт тавдугаар сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтыг ЭМЯ, ЭМХТ, ДЭМБ хамтран зохион байгуулж байгаа юм. Мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг төр болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын  чанарын удирдлагын багийг чадвахжуулах зорилготой байна. Чанарын удирдлагын бодлого, тогтолцоо, тусламж, үйлчилгээний болон үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, эрсдэл, тохиолдлын бүртгэл, хариу арга хэмжээ, халдварын сэргийлэлтийн талаар хичээлүүд заах юм.

Тус сургалтад Бүсийн Оношилгоо Эмчилгээний төв , сумын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 70 гаруй эмнэлгийн удирдлага, чанарын албаны мэргэжилтнүүд оролцож байна.


Эрүүл мэндийн байгууллагууд Ховд аймагт сургалт явуулж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188