Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос Төрийн албаны зөвлөл, Сангийн яамтай хамтран “Ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Ес зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ төрийн албан хаагчийн ёс зүйн чиглэлээр хийж хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар өгсөн мэдээлэлдээ, Улсын Их Хурал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэл, бодлогын баримт бичгүүдэд төрийн албанд ёс зүй, сахилга хариуцлагын оновчтой тогтолцоог бүрдүүлж, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх тодорхой зорилтууд тусгагдсан. Тус байнгын хорооноос төрийн албан хаагчийн ёс зүйн харилцааны нийтлэг хэм хэмжээг зохицуулсан “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай” хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд бэлэн болсон байгаа гэдгийг онцлов. Тэрбээр, “Уг хууль батлагдсанаар төрийн албан хаагч ард түмэнд үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэх эрхэм зорилгоо ухамсарлаж, төрийн үйл хэргийг гүйцэтгэхдээ хуулиар тогтоосон ёс зүйн хэм хэмжээ болон сахилгын шаардлагыг чандлан биелүүлэх нөхцөл бүрдэнэ. Мөн төрийн албанд үнэт зүйл, соёл тогтож, улмаар тогтвортой, хариуцлагатай, ёс зүйтэй төрийн алба төлөвшсөнөөр төрийн албанд итгэх ард иргэдийн итгэл нэмэгдэх болно” хэмээлээ.
Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан “Өнөөдөр ганцхан төрийн алба бус бүх салбар ёс зүйн доголдолд орсон байна. Нийгмийн салбар бүрд байгаа энэ доголдол, доройтлыг арилгахын тулд төрийн түшээд, төрийн албан хаагчдаасаа эхлэх ёстой. Төрийн түшээдээс авахуулаад төрийн өндөр албан тушаалтнуудад итгэх итгэл нийгэм даяар үгүй болсон байна. Ёс зүйтэй төрийн албаны үйлчилгээг иргэддээ хүргэж чадвал төрд итгэх иргэдийн итгэл нэмэгдэх болно” гэв.
“Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээ ба зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа”, “Сэтгэлгээний өөрчлөлтийн шинэлэг арга хэрэгслүүд”, “Байгууллагын соёлыг бүтээхэд Ес зүйн зөвлөлийн үүрэг оролцоо” зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг үргэлжлэв.Өнөөдрийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төлийн зүгээс санаачилжээ. Хэлэлцүүлэгт Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол шинжлэх ухааны яамны Ес зүйн зөвлөлийн дарга, гишүүд оролцлоо.
| “Ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо |
|
Бөх тайлбарлагч Ц.Батнасанд МУСГЗ цол хүртээнэ
2026-07-05 12:56:37
ХҮҮХЭД НАС
2026-07-05 12:28:43
Налайхын зам засварын ажил энэ сарын 8-нд дуусгана
2026-07-05 12:21:28
Дүүхээ төвөөс Жамсранжавын гудамж хүртлэх замыг түр хугацаанд хаана
2026-07-05 12:12:42
ЦАГ АГААР: Улаанбаатарт бороо орохгүй, 25 хэм дулаан байна
2026-07-05 11:58:29
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-07-05 07:00:00
С.ЦЭЦЭГМАА: МИНИЙ ААВ “ЖИГМЭД ТОГМИД ХОЁР”, “НОРОВЫН НАМТАР” ЗОХИОЛУУДААРАА ХҮҮХДҮҮДТЭЙ ҮРГЭЛЖ ХАМТ БАЙДАГ
2026-07-05 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-07-05 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2026-07-05 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2026-07-05 07:00:00
ЖҮЖИГЧИН Б.ЧУЛУУНЦЭНДИЙН ХҮҮ Ч.МАНЛАЙБААТАР: ААВЫНХАА ТОГЛОСОН "ӨГЛӨӨ", "ТЭМЦЭЛ" ТЭРГҮҮТЭЙ КИНОНУУДЫГ ҮЗЭХЭД УУЛЗСАН ЮМ ШИГ САЙХАН БОЛДОГ
2026-07-05 07:00:00
ФОТО: ГОЁЛОО "ӨМССӨН" УЛААНБААТАР
2026-07-05 07:00:00
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |