Монгол цэрэг энхийг сахиулах үйлсэд оролцож эхэлсний 20 жилийн ой болон “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийг тохиолдуулан “Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн алдрыг сурталчлах өдөрлөг”-ийг маргааш буюу 27-нд Соёлын төв өргөөнд зохион байгуулна. 2002 онд УИХ-аас “Цэрэг, цагдаагийн албан хаагчдыг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай” хуулийг баталж, үүрэг гүйцэтгэж эхэлсэн байна.
Харин НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд 2006 онд анхны эмэгтэй офицерыг Баруун Сахар дахь MINURSO ажиллагаанд цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгүүлж эхэлсэн түүхтэй. Ингээд эмэгтэй цэргийн алба хаагчдыг энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх боломжтой гэдэг ойлголтыг баталж үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирснээс хойш өнөөдрийг хүртэл нийт энхийг дэмжих ажиллагаанд 700 гаруй эмэгтэйчүүд оролцжээ. Энэ нь нийт бүрэлдэхүүний 4 хувийг эзэлж, мотобуудлагын батальоны 7 хувь нь, олон улсын ажиллагаанд оролцож буй цэргийн хамгаалалтын ротын 5 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд цэргийн ажиглагч болон штабын офицероор 50 гаруй эмэгтэй офицер үүрэг гүйцэтгэжээ. Харин Онцгой байдлын байгууллагаас 2012 оноос хойш дөрвөн эмэгтэй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
| Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн алдрыг сурталчлах өдөрлөг маргааш болно |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |