• Өнөөдөр 2025-05-19

Монголын анхны мөсөн циркийн тоглолт энэ сарын 28-31ны хооронд Steppe Arena-д зохион байгуулагдана

2022-05-25,   385

Монголын мэргэжлийн циркийн нэгдсэн холбоо ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр дараах холбооны гишүүд дараах мэдээллийг өглөө. 
 
Тэд “Монголын мэргэжлийн циркийн холбоо саяхан хоёрдугаар чуулганаа зохион байгуулсан. Энэ чуулганы дараагийн хамгийн эхний ажил бол Монголын ард түмэн болон хүүхэд, багачуудад “Эх үрсийн” баярыг тохиолдуулан тогтолтыг зохион байгуулах гэж байна. Эх орондоо циркийн үзүүлбэр тоглолт үзүүлэхэд хүндрэлтэй хэд хэдэн асуудлууд байдаг. Байр талбай зориулалтын бус зэрэг шийдвэрлэхэд төвөгтэй асуудлууд гардаг байсан. Энэ удаагийн тоглолтыг бид  "Мөсөн Өргөө"  буюу Steppe Arena-д хамтран зохион байгуулахаар боллоо. Шинээр хороо байгуулагдсанаар дэлхийн алдартай уран бүтээлчидтэй нэгдэх боломж бүрдээд байна. Эдгээр уран бүтээлийг үзэгчид үзээд ямар түвшинд байгааг харах боломжтой болсонд баяртай байна. Мөн мөсний онцлог байдлаас шалтгаалан найруулга маш өвөрмөц болж байна. Тиймээс гэр бүлээрээ үзэх боломжтой. Энэхүү тогтолтын бэлтгэлийг хоёр сар гаруй хугацаанд  хийсэн. Бидний хөдөлмөрийн үр шимээс бүтсэн бүтээлийг ирж үзээрэй гэж хэлмээр байна. Тоглолт энэ сарын 28-31ны хооронд зохион байгуулагдана” гэв

Монголын анхны мөсөн циркийн тоглолт энэ сарын 28-31ны хооронд Steppe Arena-д зохион байгуулагдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188