• Өнөөдөр 2025-05-19

Л.ХАЛТАР: Надад хил гаалийнхантай холбоотой зүйл байхгүй

2022-05-25,   453

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Зам тээврийн сайд Л.Халтар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Уртын тээвэр эхлэх нөхцөл бүрдэж байна. Тавантолгойгоос Цагаанхад чиглэлийн уртын тээврийг эхлүүлье гэдэг дээр Хятадын талтай зөвшилцсөн. Мөн Хоёр жил зогссон Шивээхүрэн боомтын тээвэр эхэлж байна. Мэдээж Хятадын талаас тавьдаг шаардлагууд хуучин хэвээр байгаа. Халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиад өгөөрэй гэдэг. Тиймээс тээврийн байгууллагууд, удирдлагууд, жолооч нарынхаа халдвар хамгааллын дэглэмийг сахихад улам бүр анхаараарай. Цар тахал бүр мөсөн холдоогүй. Ингэснээр урт хугацаанд нүүрсний тээвэр саадгүй явах байх нөхцөл бүрдэнэ. Эрээнд байгаа хил гаалийн хүмүүсийг барьсан, шалгаж байгаа гэдэг асуудлаар та бүхэнтэй адил мэдээлэлтэй байна. Миний тухайд хил гаалийнхантай холбоотой зүйл байхгүй. Надад идсэн уусан зүйл байхгүй учраас хэзээ ч, хаана ч шалгуулахад бэлэн байна. Хардлага нийгэмд байгааг эсэргүүцээгүй. Гэхдээ шалгадаг хүн нь би биш" хэмээлээ.

Л.ХАЛТАР: Надад хил гаалийнхантай холбоотой зүйл байхгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188