Энэ онд сургалтын тэтгэлгийг гадаадын болон дотоодын сургуульд суралцах 75 оюутанд гардууллаа.Сонгон шалгаруулалт явуулахдаа шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд ойрын ирээдүйд Монгол Улсад шаардлагатай мэргэжлээр суралцах гэсэн үндсэн зарчмыг баримталжээ. Гадаадын их дээд сургуульд суралцагчид доктор, магистрын түвшинд суралцагч байх бөгөөд дэлхийн топ 100 сургуулийн аль нэгд нь тэнцсэн байх, IELTS-ийн 7, IBT TOEFL-ийн 100-аас дээш оноотой байх үндсэн шаардлагыг тавьсан билээ.
Ингээд дотоодын тэтгэлэгт 146 иргэн хүсэлт ирүүлж 44 нь, гадаадын тэтгэлэгт 77 иргэнээс 31 нь шалгуур хангаж тэтгэлэг хүртэж байна. Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг гардаж байгаа оюутнуудын найм нь хилийн чанадад суралцаж байгаа учир ёслолд цахимаар оролцсон. Тэдний батламжийг гэр бүлийн гишүүд нь гардсан юм. Ёслолын үеэр БШУ-ы сайд Л.Энх-Амгалан тэтгэлэг гардсан нийт оюутнууд, тэдний гэр бүлийнхэн, эрдэмтэн багш нарт нь баяр хүргэж, амжилт хүсээд хүний нутгаас технологи өвөрлөн ирэхийг захилаа.
| Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг 75 оюутанд гардууллаа |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |