Баянзүрх дүүргийн гуравдугаар хороо 2010 өрх, 8003 иргэнтэй. Өнөөдрийн уулзалтад өрхийн эрүүл мэндийн төв, цагдаагийн газрын алба хаагчдаас гадна 33 дугаар сургууль, 10 дугаар цэцэрлэгээс төлөөллүүд оролцлоо. Энэ үеэр цэцэрлэгүүд урсгал засварын ажил тэр дундаа дээвэр болоод гадна талын дулаалгын ажлыг хийх шаардлагатай байгааг хэллээ.
Баянзүрх дүүргийн Засаг даргын зүгээс газар дээр нь очиж ажиллаж шаардлагатай тулгамдсан асуудлыг үе шаттай шийдвэрлэж ажиллахаа илэрхийллээ.
ЕБС-ын 33 дугаар сургуулийн захирал сургуулийн хажууд байрлах гарааш буулгаж чөлөөлсөн газарт хүүхэд хөгжлийн төв байгуулах санал гаргасан. Гэхдээ байшин барилга барихаас илүүтэйгээр олдсон жижигхэн талбайд хүүхэд чөлөөт цагаа өнгөрүүлэх, ногоон орчин бүхий талбай, иргэдэд зориулсан авто зогсоол барьж байгуулах шаардлага хэрэгцээ байгаа талаар Засаг дарга онцоллоо.
Дүүргийн хэмжээнд хүүхэд, залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой орчин, хүүхдийн тоглоомын талбай дутагдалтай байгаа. Тиймээс хүүхэд залуучуудынхаа эрүүл мэндийг дэмжих үүднээс дээрх асуудалд анхаарлаа хандуулж ажиллах, тодорхой ажил зохион байгуулах хэрэгтэй гэлээ
| Баянзүрх дүүрэг гарааш буулгаж чөлөөлсөн газарт хүүхэд хөгжлийн төв байгуулах санал гаргалаа |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |