Энэ өдрүүдэд Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Олон улсын худалдааны төв (ОУХТ)-ийн Гүйцэтгэх захирал Памела Коук-Хамилтон нар 5 дугаар сарын 24-нд уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Сайд Б.Батцэцэг өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол Улс, ОУХТ-ийн хамтын ажиллагаа амжилттай хөгжиж, тухайлбал тус байгууллагаас манай улсын экспорт, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих тэргүүлэх салбаруудыг тодорхойлсон Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын 2019 – 2023 оны замын зураглалыг боловсруулахад дэмжлэг үзүүлж, Монгол Улсын худалдааны чадавхыг дээшлүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж буйгаа тэмдэглэж, талархал илэрхийлэв.
Цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд Дэлхийн экспортыг дэмжих форумыг Улаанбаатар хотноо 2023 онд хийхээр эцэслэн тохиролцож, ОУХТ-ийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын эдийн засгийн хөгжил, экспортын чадавхыг дээшлүүлэхэд, мөн үүнд эмэгтэй бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн хамтарсан арга хэмжээ зохион байгуулах саналыг тавив.
ОУХТ-ийн Гүйцэтгэх захирал П.Коук-Хамилтон дээрх саналыг дэмжиж Дэлхийн экспортыг дэмжих форумын бэлтгэл ажлын хүрээнд ирэх есдүгээр сард Монгол Улсад айлчлахаа нотолж, цаашид Монгол Улстай хөдөө аж ахуйн органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үнэ цэнийн сүлжээг өргөжүүлэх, эдийн засгийн хөгжлийн шинэ хуудас болоод буй ногоон эдийн засаг, цахим эдийн засгийг дэмжих, эдгээр салбарт бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зэргээр хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж буйгаа илэрхийлэв.
| Дэлхийн экспортыг дэмжих форумыг Улаанбаатар хотноо 2023 онд зохион байгуулахаар тохиролцлоо |
|
Бөх тайлбарлагч Ц.Батнасанд МУСГЗ цол хүртээнэ
2026-07-05 12:56:37
ХҮҮХЭД НАС
2026-07-05 12:28:43
Налайхын зам засварын ажил энэ сарын 8-нд дуусгана
2026-07-05 12:21:28
Дүүхээ төвөөс Жамсранжавын гудамж хүртлэх замыг түр хугацаанд хаана
2026-07-05 12:12:42
ЦАГ АГААР: Улаанбаатарт бороо орохгүй, 25 хэм дулаан байна
2026-07-05 11:58:29
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-07-05 07:00:00
С.ЦЭЦЭГМАА: МИНИЙ ААВ “ЖИГМЭД ТОГМИД ХОЁР”, “НОРОВЫН НАМТАР” ЗОХИОЛУУДААРАА ХҮҮХДҮҮДТЭЙ ҮРГЭЛЖ ХАМТ БАЙДАГ
2026-07-05 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-07-05 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2026-07-05 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2026-07-05 07:00:00
ЖҮЖИГЧИН Б.ЧУЛУУНЦЭНДИЙН ХҮҮ Ч.МАНЛАЙБААТАР: ААВЫНХАА ТОГЛОСОН "ӨГЛӨӨ", "ТЭМЦЭЛ" ТЭРГҮҮТЭЙ КИНОНУУДЫГ ҮЗЭХЭД УУЛЗСАН ЮМ ШИГ САЙХАН БОЛДОГ
2026-07-05 07:00:00
ФОТО: ГОЁЛОО "ӨМССӨН" УЛААНБААТАР
2026-07-05 07:00:00
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |